2022.07.05

Х. Болорчулуун: Хууль гарснаар үйлдвэрлэл хөгжих ямар нөхцөл байдал бий болох вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.05\ нэгдсэн хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

Шийдвэр хууль их гарсан боловч амьдрал дээр хэрэгжиж байгаа нь муу. Олон чөлөөт бүс байгуулагдсан. Нэг ч чөлөөт бүс өнөөдрийг хүртэл ажиллаагүй байна. Энэ хууль тогтоомж гараад ямар өөрчлөлт гарах вэ? Манай улсад үйлдвэрлэл хөгжиж чадах уу. Үйлдвэр хөгжүүлэхэд ямар давуу тал, нөхцөл байдал бий болох вэ?

Түүний асуултад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ