Хилийн боомтын асуудлаарх Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг дэмжлээ
2022.07.05
Гадаад харилцаа

Хилийн боомтын асуудлаарх Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг дэмжлээ

Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараагаар Монгол Улсын Их Хурлын 2022 оны 31 дүгээр тогтоолоор байгуулсан “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурал 2022 оны зургаадугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд Хилийн боомтын асуудлаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоол баталсан. Уг тогтоолоор баталсан Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд орох тухай хүсэлтээ Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт ирүүлснийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн юм. 

Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх явцад гишүүд асуулт асууж, санал илэрхийлээгүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд нэмж оруулахыг дэмжиж, “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

ШИНЭ МЭДЭЭ