МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.07.01

Ж.Ганбаатар: Эдийн засаг, хөгжлийн яам урсгал зардал бий болгодоггүй хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлэх вэ

УИХ-ын  /2020,07,01/ өдрийн чуулганаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

2021 онд төсвийн алдагдал 2 их наяд 919 сая төгрөг болсон. Тэгэхээр энэ төсвийн алдагдлыг яаж багасгах, алдагдалгүй байх тал дээр ямар бодлого барьж байна вэ. Төсвийн байгууллагын үндсэн ажиллагааны хүрээнд бий болсон нэмэлт орлого 1 их наяд төгрөг гэсэн. Энийг хаанаас олоод, юунд зарцуулсан талаар хэлж өгнө үү. 2021 онд барих, шилжүүлэх төрлийн 5 концессд 266 тэрбум төгрөг олгожээ. Үүнийг юунд олгосон бэ. Цаашдаа яавал төсвийн хөрөнгө оруулалтыг үр дүнтэй болгох вэ?  Эдийн засаг, хөгжлийн яам зарлага бий болгодоггүй хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Урсгал зардал нэмдэггүй хөрөнгө оруулалтуудыг хөхүүлэн дэмжмээр байгаа юм.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ