МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.06.30

Б.Энх-Амгалан: Дарханы замын санхүүжилт зогссон асуудал бий юу

УИХ-ын чуулганы /2022.06.30/-ны өдрийн хуралдаанаар “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Олон улсын автотээврийн Европын хэлэлцээрт нэгдэхийг дэмжиж байгаа юм. Олон улсад нэвтрэх гэж байгаа  бол дүрэм, журмыг нь дагах ёстой. Тиймээс хурдаа хэмждэг, ажил амралтын цагаа зөв зохицуулдаг энэ журам руу орж байж бид олон улсын тээвэрлэлт хийнэ. Мөн техникийн бүрэн бүтэн байдалд анхаарах хэрэгтэй. Азийн хөгжлийн банк Европын сэргээн босголтын банкнаас авч байгаа энгийн хөнгөлөлттэй нөхцөлтэй, урт хугацаатай, бага хүүтэй, эхний 5 жил үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгддөг ийм хөгжлийн зээлийг авч болохгүй гэдэг зүйлийг ярьж болохгүй. Дарханы замыг барьж байгаа Европын сэргээн босголтын банк, Азийн хөгжлийн банкны санхүүжилт цаг хугацаандаа хийгдэж байна уу. Санхүүжилт нь гацаад зогсоод байна уу. Асуудал нь юу вэ? Хоёрдугаарт, өртөг нь өсөөд байна уу? Мөн хийж гүйцэтгэж байгаа компаниуд ажлаа хийж байгаа юу?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ