МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.06.29
Зам, Тээвэр

С.Бямбацогт: Тээвэрлэлт, жолооч нарт хүнд суртал гаргаж чирэгдэл учруулахгүй байхад онцгой анхаарах нь зүйтэй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2022,06,29/ өдрийн хуралдаанаар “Олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Хэлэлцээр батлагдсантай холбоотой замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж байгаа. 40-400 долларын GPS төхөөрөмж тавих гэж байгаа. Машины хурд хэмжинэ. Үүнтэй холбоотой жолооч нарын бүтээмж буурна, бүтээмж буурахаар орлого буурна. Олон улсын тээвэр хийх гэж энэ хуулийг батлах гэж  байгаа. Европоос ачаа бараагаа хурдан авдаг болъё гэснээр энэ хэлэлцээрт нэгдэж байгаа юм.

Европын хэлэлцээрт нэгдэн орсонтой холбоотой Монгол улс дотроо үйлчилгээ явуулж байгаа жолооч нарт хүнд суртал гаргаж, чирэгдүүлж болохгүй. Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой Зам тээврийн хөгжлийн яам журам батлах байх. Журам батлахдаа үүнийг анхаарах хэрэгтэй. C зөвшөөрлийн асуудал байдаг. Энийг тойрсон авилга, албан тушаалын асуудал байнга яригддаг. 100 мянган төгрөгний үнэтэй зөвшөөрөл 10 сая төгрөгний үнэтэй болж нэмэгддэг. Улирал болгон C зөвшөөрөл өгч хүндрүүлэх шаардлагатай юу. Аль болох иргэд, тээвэрчдийг чирэгдүүлэхгүй байх, хүнд сурталгүй байх талд нь төр үйлчилдэг байх ёстой.

ШИНЭ МЭДЭЭ