2022.06.29
Хууль, эрх зүй
Б.Энх-Амгалан: Зээлийн нөхцөл манай улсад ээлтэй байх ёстой
УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хорооны /2022.06.29/-ний өдрийн хуралдаанаар Монгол улс, Азийн хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийн төслийн талаар хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
Азийн хөгжлийн банкны зээлийн нөхцөл дээр та нар анхаарч байна уу. Дарханы зам дээр энэ банкнаас зээл авсан. Монголчуудыг оруулж болдоггүй, дангаараа цуцалж чаддаггүй юм байна лээ. Тэдний журмын дагуу шалгаруулсан гадны компани орж ирсэн. Тэр компанийг цуцалж чаддаггүй юм байна лээ шүү дээ. Тийм эрх бидэнд байхгүй. Иймд та нар нөхцлийг харсан уу. Эндээс нөхцлийг харахад авлигын эсрэг арга хэмжээний хамгаалалт хийнэ, жендерийн тэгш байдлыг хангана, худалдан авалтыг зохион байгуулна гэсэн байна. Ийм нөхцөлтэй энэ зээлийг авах гэж байгаа юм уу? Хатуу нөхцөлтэй зээл авбал яг Дарханы зам шиг болно. Монгол улсад ашигтай хувилбараар л авах ёстой. Мөн энэ зээлээ юунд зарцуулах гэж байна вэ.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
2020-2024 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН УУЛЗАЛТАА ХИЙЛЭЭ
2024.05.03
Малчны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2024.04.19