УИХ-ын гишүүн С.Бямбацогт тойрогтоо ажиллав
2022.06.27
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн С.Бямбацогт тойрогтоо ажиллав

Тэрээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар танилцуулга хийхийн зэрэгцээ УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл өгч, санал солилцлоо.

Мөн Буянт голын хөвөөнд Бугат, Хайрхан багуудын '"Зуны зугаатай өдөр" өдөрлөгт оролцож иргэдтэйгээ уулзлаа. "Хашаандаа сайхан амьдаръя" төслийн хүрээнд Бугат, Хайрхан багууд энэ оноос эхлэн цэвэр бохир усны шугамд холбогдож эхлэх юм.

Түүнчлэн Тахилт багийнхантай уулзаж мэдээлэл хийж, энэ жил төсөлд дахин 400 гаруй айлыг холбох хөнгөлөлттэй нөхцөл боломжийн талаар мэдээлэл өгөв. Хашаандаа хаустай, халуун хүйтэн, цэвэр бохир устай, гал түлэхгүй, гадна жорлонгүй сайхан амьдрах боломж Тахилт багийн бүх өрхөд нээлттэй бий гэдгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ