МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.06.16
Хууль, эрх зүй

С.Бямбацогт: ШШГБ-ыг Төрийн цэргийн байгууллагад эргүүлэн оруулах нь зөв

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.06.16\ нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Энэ хуулийг 2017 онд шинэчилэн найруулж батлуулж байсан. ШШГБ бол 1921 оноос үүсэлтэй. 2015 онд баталсан хэд хэдэн хуульд оруулсан өөрчлөлтөөс болж тус газар ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн асуудлууд орхигдсон. Иймд тус байгууллагыг Төрийн цэргийн байгууллагад эргүүлэн оруулах өөрчлөлтийг зөвшөөрч байна. Одоо 100 гаруй хүмүүсийн тэтгэвэр тэтгэмжийн асуудал шийдэгдэнэ. Гэхдээ өмнө нь энд ажиллаж байсан ажлаас халагдсан мөн тэтгэвэртээ гарсан хүмүүсийн нийгмийн асуудал бас шийдэгдэнэ. Үүнийг цаг тухайн үед нь ажил хэрэг болгоод явах хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ