Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолын төслийг хэлэлцлээ
2022.06.16
Улстөр

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолын төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы \2022.06.16\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар олон нийтийн санаа бодлыг тандан судлах ажлыг зохион байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа. 

Ажлын хэсэг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан байна.

Тогтоолын төсөлд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар олон нийтийн санаа бодлыг улсын хэмжээнд тандан судлах ажлыг 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 26-ны өдрийг дуустал зохион байгуулахаар, түүнчлэн тогтоолын төсөл 2 хавсралттай байхаар боловсруулсан бөгөөд олон нийтийн санаа бодлыг тандан судлах сэдвийн хүрээг 1 дүгээр хавсралтаар, тандан судлах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтаар тогтоосон хэмээн танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар олон нийтийн санаа бодлыг улсын хэмжээнд тандан судлах ажлыг зохион байгуулж, дүнг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахыг Ажлын хэсэгт даалгахаар тусган, Олон нийтийн санаа бодлыг тандан судлах сэдвийн хүрээг хүний эрхийг Үндсэн хуулиар бүрэн хамгаалах, ард түмнийг төлөөлөх парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэх, хот, хөдөөгийн хөгжлийг дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, Монгол Улсын Төрийн сүлдийг шинэчлэх 4 бүлгийн хүрээнд 11 сэдвээр нарийвчлан тогтоосон гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ