2022.06.15
Хүний эрх

С.Бямбацогт: ХЭҮК тухай хуулийг зөрчиж байгаа албан тушаалтанд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2022,06,15/-ны өдрийн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг сонслоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

УИХ-ын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийг баталсан. Энэ хуульд ХЭҮК-ын тайланг хэрхэн хэлэлцэх талаар, мөн энэ байгууллагыг хэрхэн яаж хүний эрхийг хамгаалах талаар үйл ажиллагааг нь явуулах талаар тодорхой хэрэгжих боломжтой заалт оруулсан. Энэ 21 дэх илтгэл дээр хэр зэрэг ажилласан байна.

Цаашдаа ХЭ-ийн хууль зөрчсөн хүмүүст ямар хариуцлага тогтоомоор байна. Шаардлагатай бол УИХ-ын тогтоол гаргах ёстой. Гэтэл 67-р тогтоолоор Засгийн газарт 17 шаардлага хүргүүлсэн. Гэтэл энэ шаардлага хангагдаж, биелэгдээгүй тохиолдолд ахиад тогтоол гаргах шаардлага байна уу.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ