2022.06.15
Б.Саранчимэг: Орон нутгийн эмнэлэгийн эрт илрүүлэх тогтолцоог улам чанаржуулаж, хүний нөөцийг чадавхжуулах санхүүжилтийг нэмэгдүүлэх хэрэгтэй
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.06.15/ хуралдаанаар “Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд”ийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:
Бид өнөөдөр маш чухал тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тогтоолын төслийн дэмжиж байгаа. Энэ төслийн 2-дээр санал хэлье. Сум өрхийн хэмжээнд 2012 оноос хойш эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлээд үүн дээр гадаадын хөрөнгө оруулалтаас тусламж, мөнгө төгрөг нь шийдэгдээд явж байгаа. Бид нар өмнө хийсэн ажлуудаа илүү чанаржуулах зайлшгүй шаардлагатай. Сум, өрхийн эмнэлэг өнөөдөр эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлэхэд нилээн туршлагатай ажлаа хийгээд ирсэн энэ үед үүнийг улам чанаржуулъя. Тиймээс аймаг, сумын түвшинд хорт хавдрыг эрт илрүүлэх тогтолцоог чадавхижуулж, дээр нь хүний нөөцийн сургалтын санхүүжилтыг үе шаттай нэмье гэсэн саналтай байна.
ШИНЭ МЭДЭЭ
Замын-Үүдийнхээ иргэд, сонгогчидтой уулзлаа
2024.06.13
"Алтан төлийн эзэд" тодорлоо
2024.04.29
Дундговь аймгаас Алтан төлийн эзэд тодорлоо
2024.04.28