УИХ-ын гишүүн С.Бямбацогт ЭЕШ-аа амжилттай өгсөн сурагчдад тэтгэлэг олгоно
2022.06.13

УИХ-ын гишүүн С.Бямбацогт ЭЕШ-аа амжилттай өгсөн сурагчдад тэтгэлэг олгоно

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Эрхэм багш нар, хүүхэд залуус маань "Шинэ Ховд"-ыг, "Шинэ Монгол"-ыг бүтээх эзэд, хөгжүүлэх хүч гэдэгт би эргэлзэлгүй итгэдэг. Иймээс Ховд аймгийн ЕБС-иудаа ЭЕШ-нд улсдаа эхний 5 байранд орохын төлөө багш, сурагч, эцэг эхчүүд хамтдаа хичээн ажиллаж, суралцахыг уриалан багагүй ажил хийсний үр дүнд өнгөрсөн жил Ховд аймгийн сурагчид дундаж үнэлгээгээрээ улсдаа эхний 6-р байранд орж чадсан амжилт гаргасан.

Энэхүү амжилтыг бататгах болон ахиулахын тулд ЭЕШ-д сурагчдаа амжилттай бэлтгэсэн 20 багшийг гадаадад туршлага судлуулах уралдаан зарлаад байгаа билээ.

Иймээс ЭЕШ-аа амжилттай өгч өөрийгөө төдийгүй, гэр бүл, нутаг ус, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулах боловсон хүчин болоход нь дэмжлэг үзүүлнэ.

“Сандаг сан”-гаас тэтгэлэг олгодог уламжлал ёсоор энэ жил 800 оноо авсан бүх сурагчдадаа болон хичээл тус бүрээр хамгийн өндөр оноо авсан сурагч тус бүрт 1 000 000 сая төгрөгийн урамшуулал өгөх болсноо дуулгахад таатай байна" гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ