2022.06.09
Хууль, эрх зүй

Б.Саранчимэг: Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг хэрхэн, яаж шийдвэрлэх вэ

УИХ-ын чуулганы /2022.06.09/-ний өдрийн хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

Олон хууль дүрэмд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай бий. Энэ хууль батлагдсанаар төрийн албанд итгэх иргэдийн итгэл нэмэгдэнэ гэсэн байна. Ер нь ёс зүйн хариулага алдсан төрийн албан хаагчид болон энэ хүмүүст хариуцлага тооцдоггүй, хэрэг нь замхраад өнгөрдөг үүнээс болж иргэдийн итгэл алдарч байгаа. Тус хуульд хариуцлагын тогтолцооны хувьд ямар заалт орсон бэ. Төрийн байгууллагад ТББ болон иргэнтэй гэрээ хийдэг. Үүний хэм хэмжээ орсон уу. Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг хэрхэн, яаж шийдвэрлэх вэ.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ