Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын 4-р багц ажлыг "Чайна Жео-Инженеринг корпорац" компани гүйцэтгэж байна
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцэтгэж байгаа Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажил үргэлжилж байна. Гэхдээ Нийт 5 багц ажлаас хамгийн удаашралтай байгаа нь 4-р багц замын ажил юм. 2 болон 4-р багц ажлыг хийж гүйцэтгэж байсан компанитай гэрээ цуцалж, 2-р багцын ажлыг дотоодын буюу “Арж капитал” компани хийхээр шалгарсан бол 4-р багц ажлын сонгон шалгаруулалтад урд хөршийн “чайна жео-инженеринг корпораци” компани шалгарч ажлаа эхлүүлсэн. “Арж капитал” компанийн хувьд графикийн дагуу ажлаа хийж байгаа бол “чайна жео-инженеринг корпораци” компанийн ажлын гүйцэтгэл 22 хувийн хоцрогдолтой байгааг холбогдох албаныхан онцоллоо.