2022.06.02
Эдийн засаг, Худалдаа

Х.Болорчулуун: Эх оронч худалдан авалтыг дэмжих хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.06.02\ нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: 

Тендерийн хууль, маш чухал хуулийн нэг. Энэ хуульд эх орон ч худалдан авалтыг яаж дэмжихээр тусгасан бэ. Монголдоо үйлдвэрлэж байгаа зүйлээ гаднаас авчраад шахдаг, тэгэхээр гаднаас биш дотроосоо худалдан авалт хийх хэрэгтэй.Энэ талаар хуульд хэрхэн, яаж тусгасан бэ.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ