2022.05.31

Х.Болорчулуун:Ойн агентлаг байгуулж байгаатай холбоотойгоор мэргэжлийн боловсон хүчний судалгаа хийсэн үү

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2022,05,31/-ны өдрийн хуралдаанаар “Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

Хушны самрыг шинээр бэлтгэхийг хориглоно гэж сайд ярьж байна уу. Үүнийг экспортонд гаргахыг хориглох асуудал гэж ойлгоод байсан. Дотооддоо бэлдээд, боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн болгож экспортод гаргахад өөр хэрэг. Түүхийгээр нь түүж аваад тонн-оор нь гаргах утгагүй.

Манай улс нийт газар нутгийн хэмжээтэй харьцуулахад  ой багатай улсын тоонд ордог. Үе үеийн төрийн бодлогын хэмжээнд ашиглах, хамгаалах бүх асуудал явж ирсэн. Энэ хууль батлагдсанаар ойн агентлагтай болно. Энэ агентлагийг байгуулахад мэргэжлийн боловсон хүчний судалгаа хэр байна вэ? Мэргэжлийн хүмүүс энэ салбарт ажиллах нөөц боломж ямар байдаг вэ?

Тэнд 4-5 жил сурсан мэргэжлийн хүмүүсийг л ажиллуулах ёстой шүү.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ