2022.05.31
Т.Аубакир:Ой огтолдог компаниар нөхөн үржүүлэг хийлгэх нь хэр зохистой вэ
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2022,05,31/-ны өдрийн хуралдаанаар "Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Т.Аубакир:
Манай Монгол улсын ой бол эмзэг асуудал. Салбар яамнаас зарим нэг зүйлийг тодруулмаар байна. Ойг нөхөн сэргээх ажлыг ойг огтолдог компани хийж гүйцэтгэдэг. Энэ хэр зохистой юм бэ. Нэг га талбайд 699 мянган төгрөгөөр тооцож нөхөн сэргээлт хийдэг байсан бол одоо нэг га-д 1,2 мянган төгрөгөөр нөхөн сэргээлт хийхээр болсон. Мэргэжлийн хувьд огтолдог компани болохоос суулгац хийдэг компани биш. Миний хэлж байгаа санал бол нэг га-д ногдох мөнгөөр тухайн орон нутгийн ойн үржүүлгийн мэргэжлийн компани гүйцэтгэх боломж, бололцоог нь судлуулбал яасан юм бэ. Чиг үүргийн хувьд огтолдог, тайрдаг компани нөхөн сэргээлт хийхэд эргээд үр дүнгүй байгаа юм.
Нэмэлт өөрчлөлтүүд дээр чухал заалтууд орж ирсэн байна. Энэ нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байгаа. Манай улс бусад улс орныг бодоход ой бага, ойн бүс нутаг багатай, тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн өрнөж байгаа энэ үед уг хууль маш чухал.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Төсөвт тавьсан хоригийг хэлэлцлээ
2024.11.22
МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСӨВ БАТЛАГДЛАА
2024.11.09
Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд ажиллав
2024.10.08
Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд ажиллав
2024.10.07
Үндэсний цөөнхийн ТОД төлөөлөл
2024.09.03