Ховд аймагт хүүхдийн парк, төв талбай дээр үнэгүй интернет ашиглана
2022.05.30

Ховд аймагт хүүхдийн парк, төв талбай дээр үнэгүй интернет ашиглана

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чинбаттай уулзлаа.

Уулзалтын дүнд Ховд аймгийн цахилгаан холбоо, гар утасны болон интернетийн сүлжээг хэрхэн сайжруулж дэмжих талаар ярилцаж тодорхой шийдлүүдэд хүрлээ. 

Эхний ээлжинд Монголын цахилгаан холбоо компани нийгмийн хариуцлагын хүрээнд Ховд аймгийн хүүхэд залуусыг төв талбай болон хүүхдийн парк дээрээ үнэ төлбөргүй интернетийн сүлжээг ашиглах бололцоог бүрдүүлэхээр болсон юм. 

ШИНЭ МЭДЭЭ