МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.05.30
Хууль, эрх зүй

Х.Булгантуяа: Иргэд хүлэмжийн аж ахуй эрхлэх санал, санаачилга гаргавал хэрхэн дэмжих вэ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны /2022,05,30/-ны өдрийн хуралдаанаар "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: 

Хүнсний хомсдол үүснэ гээд Япон улс хүртэл ярьж байна. Магадгүй дараагийн дайн улс орнуудын хувьд хүнсний хангамж, аюулгүй байдлаас болж үүсэх гэх мэт зүйл яригдаж байна. Тиймээс энэ цаг үед уг асуудалд онцгой ач холбогдол өгөх нь зөв. 1,7 их наяд төгрөг шаардлагатай гэж байна. Энэ хэдэн жилийн хугацаанд шаардлагатай гэж үзэж байгаа вэ? Үүн дээр өрхийн бизнесүүдийг дэмжихэд төсөв, санхүүгийн дэмжлэг байгаа юу? Ерөнхийлөгчийн санаачлагатай холбоотой Баянзүрх дүүрэгт  хүлэмжийн аж ахуйг дэмжихээр хүлэмжийн сургалтын баазыг бий болгох, энэ аж ахуйг эрхлэх иргэдийн санал, санаачилга гарсан. Аж ахуй нэгж, жижиг дунд үйлдвэрлэгчид рүү чиглэсэн ямар дэмжлэг байгаа вэ?

Мөн Үндэсний аудитын газраас хүнсний хангамж, аюулгүй байдалтай холбоотой үүнд зарцуулагдсан төсөв, санхүүгийн тооцоог хийсэн. Бид төсөв санхүүгээр хүнсний хангамж, аюулгүй байдлыг дэмжээд өгөхөд нөгөө талаар зөв, буруу байдлаар урсдаг төсвийн үүд хаалгыг хааж явах нь зөв. Өмнөх дүгнэлтүүдээс харахад ашигладаггүй апплекейшн, орон нутгийн аймгууд стандартаа өөрсдөө баталдаг, хяналтгүй гэх зэрэг асуудлуудад давхар анхаарч явах хэрэгтэй.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.  

ШИНЭ МЭДЭЭ