Б.Энхбаяр: Хүмүүс алхах дургүйдээ биш явган зорчих орчин нь алга
2022.05.24
Зам, Тээвэр

Б.Энхбаяр: Хүмүүс алхах дургүйдээ биш явган зорчих орчин нь алга

Нийслэлийн хэмжээнд нийт 18 байршилд засвар, шинэчлэлийн ажил хийхээр төлөвлөжээ.Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дахь явган хүний замыг шинэчилж 1.5 метрийн өргөнтэй болгож засварлахаар болж байна. Тодруулбал, Дүнжингарав худалдааны төвийн уулзвар орчим дахь хэсгийн явган хүний замыг өргөтгөх юм. Зам засварын ажил маргаашнаас эхэлнэ гэдгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдээллээ. Тэрбээр нийслэлээс холбогдох албаны хүмүүсийн хамт  замын нөхцөл байдалтай танилцах үеэр “Замыг нь стандарттай болговол иргэд машин замд түгжрэхгүйгээр тааваараа алхах боломжтой” гэдгийг онцолсон.

УИХ-ын гишүүн Б.Энхбаярын тухайд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооноос нэр дэвшиж сонгогдсон.

Энэ ч үүднээс замын шинэчлэлт, сургууль, цэцэрлэгийн хүртээмжтэй холбоотой асуудлыг чуулганы хуралдаан дээр ам нээх бүртээ хэлдэг. Ялангуяа 30 мянган хүнтэй БЗД-ийн 26 дугаар хороонд сургууль байгуулах асуудал нь талцал үүсгээд байгаа.

Тэрбээр  сургууль байгуулахын тулд энэ оны улсын төсөвт таван тэрбум төгрөг суутгасан. Гэвч хэмнэлтийн бодлогын хүрээнд 1.4 тэрбумыг нь хассан. Ийм боловч тэр сургууль байгуулах тухайд хатуу байр суурь илэрхийлж буй. Түүнээс зарим асуудлаар ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

    ---------------------------------------------------------------------------------------

-УИХ-ын гишүүд хууль санаачилж, батлуулдаг. Гэхдээ амьдрал дээр биелэлээ олж, иргэдэд мэдрэгдэх нь цөөхөн байх. Жишээ нь, УИХ-аас Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан нь иргэдэд хүртээлгүй байх шиг?

-Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн үр өгөөжийг нь хүмүүс мэдэхгүй их хол сонсогдож байгаа нь үнэн.

Надад ямар хамаатай байх вэ гэсэн үүднээс ойлгохгүй байна. Хуулийн ач холбогдол, үр өгөөжийг олон нийтэд таниулах сигналыг  Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооноос эхлүүлнэ.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын иргэдийн төлөөлөгчдийн хурал нийслэлийн явган зорчих стандарт баталсны дагуу явган хүний замыг шинэчлэх ажлыг маргаашнаас эхлүүлнэ. Иймд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэдэд хандаж хэлэхэд нэг сарын хугацаанд явган хүний замыг цогцоор нь шинэчилнэ.  Явган зорчигчийн замыг өргөтгөж шинэчлэх ажил ирэх долдугаар сар гэхэд дуусна.

-Жил бүр явган хүний замыг шинэчилж засварладаг. Тиймээс явган хүний замыг шинэчилнэ гэхээр  хавтан солино л гэсэн ойлголт төрдөг шүү дээ. Замын шинэчлэлтийн тухайд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Явган зорчигчийн зам огт стандартгүй байсан гэвэл өрөөсгөл болно. Гол нь стандартыг огт мөрддөггүй байсан. Үндсэндээ дийлэнх нь халтирдаг,чанаргүй, эрүүл хүн алхах боломжгүй замууд бий болсон.

Тиймээс Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо буюу Дүнжингаравын уулзвараас Сүхбаатарын талбай хүртэл 1.5-2 метр хүртэл өргөнтэй,хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчих боломжтой, бие биедээ саад болохооргүй өргөн халтирахгүй стандартын дагуу замтай болно. Ингэснээр хүмүүс заавал машиндаа түгжрэхгүй.

Хүмүүс дуртайдаа машин унадаггүй, явган зорчих орчин байхгүй.Энэ орчныг нь л бүрдүүлнэ. Залуус алхах дуртай л байгаа. Зам засвар, шинэчлэлтийн ажлыг нийслэлийн зам арчилгааны компаниуд хариуцна.

 Шаардлагатай бол хууль зөрчиж газрын хэмжээг хэтрүүлсэн аж ахуйн нэгжийн газар луу орно. Хууль зөрчсөн аж ахуйн нэгжүүдэд нийслэл мэдэгдлээ өгсөн.

-Нөгөөтэйгүүр, Баянзүрх дүүргийн сургууль цэцэрлэгийг нэмэгдүүлэх тухай та байнга дуугардаг. Хэмнэлтийн бодлогын хүрээнд төсөвт суутгасан 5 тэрбум төгрөгөөс 1.4 тэрбумыг нь хассан ч сургууль, цэцэрлэгийг нэмэгдүүлэх хэвээрээ юу?

-Миний хувьд УИХ-ын гишүүний зүгээс Олимп хотхоны орчимд 640 хүүхдийн сургууль барих зардлыг улсын төсөвт суутгасан.

Энэ оны төсөвт 5 тэрбум төгрөг суутгасныг хэмнэлтийн бодлогын хүрээнд 1.4 тэрбум төгрөгийг нь хассан. Иймд энэ жил 3.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгээр сургуулийн барилгын ажил зургадугаар сараас эхэлнэ. Ингэхдээ би өөрөө энэ ажлыг гардаж эхлүүлнэ.

Аль болох ирэх онд сургуулийн барилгын ажлыг дуусгахаар төлөвлөсөн. Гэсэнч  сургуулийн хүртээмжийн асуудал шийдэгдэхгүй. Стандартаар нь авч үзвэл Баянзүрх дүүрэгт оршин суугаа хүүхдийг тооноос харвал дахин шинээр дөрвөн сургууль нээх шаардлагатай. Даанч газар нь байхгүй. Цаашид сургуулийг нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллана.

-Таны хувьд тойрогтоо ажил хийж байна уу?

-Улсын төсвийн бодлого орон нутаг руу чиглэдэг байсан. Нийслэлд хог ачих нь бүүхэл явган хүний замаа засварлах ч мөнгөгүй байлаа. Иймд Улаанбаатар хотын түр хороог байгуулсан юм. Нийслэлийн эрхзүйн байдлын анхны хуультай болсноор Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооноос замын шинэчлэлт засварын ажлыг эхлүүлж байна.

ШИНЭ МЭДЭЭ