МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.05.20
Эдийн засаг, Худалдаа

С.Бямбацогт: УИХ-аас баталж байгаа хууль чанартай, амьдралд нийцдэг, үр дүн гардаг байх нь чухал

УИХ-ын чуулганы /2022,5,20/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

УИХ-аас баталж байгаа хуулиуд үр өгөөж муу, хэрэгжиж чадахгүй бол ард түмэн бухимддаг, УИХ-ын нэр хүнд унадаг. Иймд энэ асуудал дээр анхаарах ёстой. Монгол Улсын хөгжлийн баримт бичиг бол маш чухал. Энэ бодлогын баримт бичгийг Засгийн газраас маш боловсруулж оруулж ирдэг, хэрвээ засах, сайжруулах зүйл байвал УИХ нь анхаарч ажилладаг байх хэрэгтэй.Төрийн бодлогоо зөв тодорхойлж, зөв хэрэгжүүлж, зөв үр дүн гардаг байх хэрэгтэй.

Гэтэл энэ тал дээр үнэхээр сул ажиллаж байна. Байнгын хорооны зүгээс энэ асуудалд анхаарч ажиллах талаар санаа тавьдаг, харин УИХ-ын ТГ-ын хуулийн хугацаатай, ажлын хэсэг байгуулахгүй гэсэн байна. Ингэж болохгүй. Гишүүдээсээ өндөр цалин авч байгаа ТГ-ын ажилчид ажлаа сайн хийх хэрэгтэй байна.   

ШИНЭ МЭДЭЭ