2022.05.13
Эдийн засаг, Худалдаа

Засгийн газрын хөтөлбөр хэдэн хувийн биелэлттэй байх вэ

УИХ-ын чуулганы /2022,05,13/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Бид бодлогын баримт бичиг гаргасан. Мөн ажлаа төлөвлөдөг, тайлагнадаг байя аа гэсэн хуультай болсон. 2022 оны төлөвлөгөөний 60-70 хувь санхүүжилт авсан бусад нь байхгүй. Зарим нь хийгдээгүй, жишээ нь Эрхтэн шилжүүлэх төв, Сүрьеэгийн төв гэх мэт төлөвлөгөөнд туссан ажил хийгдээгүй. Төлөвлөгөөг биелүүлэхийн тулд төсөв гаргадаг. Гэтэл энэ нь хэрэгждэггүй.

Энэ алдаа 2023 онд давтагдах уу. Шинэ сэргэлтийн бодлого бусад төлөвлөгөө хэр уялдаатай байгаа вэ. Манай намын амлалт Засгийн газрын хөтөлбөр хэдэн хувийн биелэлттэй байхаар байна. Баруун бүсийг бензин шатахуунаар хангах ажил ямар шатанд явж байна вэ.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.    

ШИНЭ МЭДЭЭ