http 3

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.05.12
Барилга, Хот байгуулалт

С.Бямбацогт: Нийтийн аж ахуйн ажлаа Барилга хот, байгуулалтын яам нь сайн хийх шаардлагатай байна

УИХ-ын чуулганы /2022.05.12/-ны өдрийн хуралдаанаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаа. Уг нь бол энэ хуулийг УИХ-ын гишүүд биш, харьяа яам нь санаачилдаг баймаар байна. Барилга, хот байгуулалтын яам хангалттай сайн ажлаа хийхгүй байна. Үндсэндээ хот байгуулалтын асуудалд тойргийн гишүүд өөрсдөө санаа тавиад явдаг. Ийм байдлаар явж байгаа нь маш буруу.

Яамны чиг үүрэгт нь барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуй хамаардаг. Монгол Улсын иргэний аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах ёстой. Гэтэл өнөөдөр тийм биш байна. Бүхэл бүтэн аймгийн төвийн иргэд цэвэр усны хэрэглээгүй болох гээд байна шүү дээ. Ий байдлаар хариуцлагагүй хандмааргүй байна. Ирэх оны төсөвт аймгийн цэвэр усны хангамжийг суулгаарай.

ШИНЭ МЭДЭЭ