2022.05.12
Эдийн засаг, Худалдаа
Т.Аубакир: Жилийн өмнө баталсан хуулиа одоо болохгүй нь гэж байгаа нь таалагдахгүй байна
УИХ-ын чуулганы /2022.05.12/-ны өдрийн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Т.Аубакир:
Энэхүү хуулийн төслийг дэмжихгүй байна. Монгол Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан. Ингэхдээ 1 хүний эзэмших хувийг 20-иос дээш болгож болохгүй, олон нийтийн болгох зэргийг тусгасан.
Монголбанкны ерөнхийлөгч хэдхэн хоногийн өмнө банкууд IPO гаргахад бэлэн болжээ гэж ярьж байсан. Бидний авсан мэдээллээр Хөрөнгийн бирж дээр гурван компани IPO гаргахад бэлэн болжээ гэсэн. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос тухайн банкинд шаардлагатай хяналт, шалгалт болох аудит, актив чанарын үнэлгээг хийгээд хувьцаа гаргаж болох нь гэж үзсэний үндсэн дээр Хөрөнгийн биржид өгөх ёстой. Банк, санхүүгийн бизнес эрхлэгч, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдаас асуусан юм уу?
Ард иргэд гар дээр байгаа өөрсдийн мөнгийг хувьцаа, үнэт цаас болгох хүсэлтэй байгааг койн худалдаж авсан дүнгээс харж байна. Албан бус мэдээллээр 2 ихнаядын койн арилжаалагджээ. Тиймээс иргэд ардаа баталгаатай банк руу хөрөнгө оруулалт хийх боломжийг нээж өгөх хэрэгтэй.
Бид нар банкны салбарт реформ хийе гээд жилийн өмнө олонх нь дэмжиж, хуулиа баталсан. Одоо ингээд нэг хүний болохгүй нь гэсэн зөвлөмжийг дагаж, хууль оруулж ирсэн нь логикгүй байна. Тийм учраас зургадугаар сарын 30 гээд Монгол Улсын Парламент баталсан хуулиа дагах хэрэгтэй.
Гадны хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байгаа. Тэд Монголын хуулийн насжилт, төрийнх нь тогтвортой байдлыг анзаардаг. Гэтэл жилийн өмнө баталсан хуулиа одоо болохгүй нь гэж байгаа нь таалагдахгүй байна.
Түүний асуултад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Төсөвт тавьсан хоригийг хэлэлцлээ
2024.11.22
МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСӨВ БАТЛАГДЛАА
2024.11.09
Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд ажиллав
2024.10.08
Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд ажиллав
2024.10.07
Үндэсний цөөнхийн ТОД төлөөлөл
2024.09.03