МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Д.Батлут тойрогтоо ажиллаад ирлээ
2022.05.10
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Д.Батлут тойрогтоо ажиллаад ирлээ

Тэрээр тойрогтоо ажиллах үеэрээ Орхон аймгийн Монгол Ардын Намын хорооны дэргэдэх Улс Төрийн Боловсролын Академийн 38 дахь жилийн төгсөлтийн баярт хүрэлцэн очиж, төгсөгчдөд халуун баяр хүргэв.

Энэ удаад тус академийг 50 орчим хүн амжилттай төгссөн бөагөөд УТБА-н 38 жилийн түүхэнд нийт 3000 гаруй хүн төгссөн байдаг.





Мөн Орхон аймгийн 3 иргэн гэр хүссэн өргөдлийг УИХ-ын гишүүн Дамбын Батлутын ажлын албанд гаргасан байсан. Гишүүн нутагтаа ажиллах үеэрээ тэдгээр иргэний асуудлыг шийдэж, өргөө цагаан гэрийг гардуулан өглөө. Ингэснээр тухайн иргэд халуун ам бүлээрээ өргөө гэртээ амьдрах боломж бүрдэж байна.

УИХ-ын гишүүний хувьд орон нутагтаа шаардлагатай байсан бүтээн байгуулалтын төсвийг батлуулж чадсанаа иргэддээ танилцуулсан байна.

Энэ нь хот хоорондын болон аймаг хоорондын зорчигч тээврийн авто буудал юм. 

  • Авто буудлын газар: 12000м2 газартай.
  • Зогсоол: 8058м2 (120 автомашин, 18 такси, 10 автобусны зогсоолтой)
  • Авто буудал: 658.2м2 талбайтай 2 давхар барилга баригдах ба тус барилга нь зорчигчдын хүлээлгийн өрөө, дэлгүүр, цайны газар, ариун цэврийн өрөө, тээш хадгалах өрөөтэй.
  • Ажлын явц: Авто буудал баригдах барилгын газрыг хашсан, барилгын ажил эхлэх бэлтгэл хангагдаж байна.
  • Ажил эхлэх хугацаа: 2022 оны 05-р сарын 15 өдөр.

ШИНЭ МЭДЭЭ