2022.05.09
Орон нутгийн хөгжил
БГД-ийн 3, 24-р хороонд 1 км урт 3г магистраль шугамыг үл нэвтрэх сувагт оруулах барилга угсралтын ажлыг эхлүүлнэ
Дэлхийн банк, Олон Улсын хөгжлийн ассоциац, Эрчим хүчний яам, Сангийн яам, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-тай хамтран Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Төслийн хүрээнд БГД-ийн 3, 24-р хороо дамнасан 1 км урт 3г магистраль шугамын барилга угсралтын ажлыг энэ онд хийхээр төлөвлөгдөөд байна.
- Дээрх төслийн хүрээнд шинэчлэн засварлах 1 км урт 3г магистраль шугам нь 1988 онд ашиглалтад орсон бөгөөд 30 гаруй жил ашигласан учраас ашиглалтын хугацаа дууссан байсан юм. Дулаан хангамжийн салбарт тогтвортой байдлыг хангах дэд бүтцийн ач холбогдолд төвлөрч бүсүүдийг сонгосон ба ингэснээр дулааны хэрэглээ халаалтын тогтвортой найдвартай ажиллагаанд шилжих юм.
- БГД-ийн 3-р хороо “Нарны хороолол” орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 5350 өрх айл 12996 хүн, 130 ААН, 24-р хороо Алтай хотхоны орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 2100 өрх нь, 8205 иргэн, 120 орчим ААН нэгж байрладаг бөгөөд дулааны эрчим хүчээр хангах өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийснээр иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөл бүрдэнэ.