МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эмийн хяналтын тогтолцоо, шалгалтын үр нөлөөний асуудлаар шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
2022.05.03

Эмийн хяналтын тогтолцоо, шалгалтын үр нөлөөний асуудлаар шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Э.Батшугар, Б.Бейсен, Ж.Чинбүрэн нар өнөөдөр (2022.05.03) “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 2.1-ийн 2.1.8-д “Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг хангаж, хүртээмжийг нэмэгдүүлэн бүртгэл, хяналтын цахим тогтолцоог бүрдүүлнэ.” гэж заасан.

Төрөөс эмийн хэрэглээ, чанар, аюулгүй байдлын талаар бодлого, үйл ажиллагааны үр дүнд үнэлгээ, дүгнэлт өгөх зорилгоор төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийсэн. 44 аж ахуйн нэгж эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх 63 тусгай зөвшөөрөлтэй байгаагаас 84.1 хувь нь эм үйлдвэрлэлийн зохистой дадал буюу GMP-ын шаардлагыг хангаагүй. Мөн стандартын шаардлага хангаагүй эм үйлдвэрлэх эрсдэлтэй, дотоодод үйлдвэрлэж буй эмийн 18.6 хувь, импортын эмийн 6.1 хувь нь стандартын шаардлага хангаагүй байсан тул ЭМДСангаас хөнгөлөлттэйгээр олгож буй эмийн 10 хувь нь чанаргүй байх эрсдэлтэй гэж тус тус дүгнэжээ.

Түүнчлэн зах зээлд байгаа эмийн 14 хувь нь стандартын бус, 19 хувийг бүртгэлгүй эм эзэлж байгаагаас үйлдвэр - 30 (2014 оны шалгалтын дүн), эм ханган нийлүүлэх байгууллага - 252 (2015 оны шалгалтын дүнгээс), эмийн сан - 1528 (2016 оны хяналт шалгалтаас) байна. Зах зээлд хийгдэж буй урьдчилан сэргийлэх хяналтаар 2014 онд 49, 2015 онд 130, 2016 онд 519 нэр төрлийн эм Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй байна.Нөгөөтэйгүүр дотоодын зах зээлд байгаа эм нь өндөр хөгжилтэй орны зах зээлд байгаа эмтэй орц, найрлагын хувьд ижил боловч үйлчлэлийн хувьд харилцан адилгүй нөлөөлөлтэй байгаа нь эмийн чанар, аюулгүй байдалд тавигдах хяналт шалгалтын үр нөлөө бага, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг мөрдөхгүй байгаатай холбоотой гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг үндэслэн эмийн хяналтын тогтолцоо, шалгалтын үр нөлөөний асуудлаар шалгалт хийн дүнг нэгдсэн чуулганд танилцуулах, шаардлагатай бол санал боловсруулах үүрэг бүхий хянан шалгах түр хороог байгуулах тогтоолын төслийг боловсруулсан гэлээ.

Гишүүд тогтоолын төсөл өргөн мэдүүлсний дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, дотоодын зах зээлд байгаа эмийн орц, найрлага нь стандартын шаардлага хангаж байгаа боловч үзүүлэх үйлчлэл нь харьцангүй өөр байгаа талаар иргэдийн зүгээс маш олон гомдол, санал ирүүлсээр байна. Иймд Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу Эмийн хяналтын тогтолцоо, шалгалтын үр нөлөөний асуудлаар шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хороог байгуулах тухай тогтоолын төслийг Улсын Их Хурлын 21 гишүүн өнөөдөр өргөн мэдүүлээд байна гэв.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн хэлэхдээ, монгол эмч нарын ур чадвар сайн, аргачлал нь дэлхийн стандартад нийцсэн эмчилгээг хийж чаддаг болсон. Харин чанартай, үр дүнтэй эмчилгээг хийхэд ерөөсөө л эмийн чанарын асуудал байна. Өнөөдөр тендер нэрийн дор хамгийн хямд эмийг бүтэн гучин жил эрүүл мэндийн салбарт нийлүүллээ. Тийм учраас бид Монгол Улсын эрүүл мэндийн салбарын нэг томоохон бүрэлдэхүүн хэсэг болсон эмийн тогтолцоо, эмийн чанарын хяналт, эм үйлдвэрлэл, тээвэрлэлт, ложистик зэрэг бүх бүрэлдэхүүн хэсгүүдийг чанартай байлгахад түүнийг хянадаг байх энэ тогтолцоо өөрөө сайн байхаас өөр аргагүй юм гэв.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0082
Controller Execution Time ( User Module / Page )  0.3444
Total Execution Time  0.3527
  GET DATA  
$_GET['id']   11147
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,732,488 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/82677
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0005   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11147' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11147' 
0.0002   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 11147 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '11147'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '11147' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 11147 ORDER BY sort AS
0.0003   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '11147' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '82677' 
0.3252   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 11147 OR `map`.`user_id` = 11147) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)