УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тойрогтоо ажиллаж байна
2022.05.01
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тойрогтоо ажиллаж байна

“Хүмүүнлэг, Эрүүл чийрэг, Бүтээлч Монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд 2022-2023 онд Хэнтий аймгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад 104 тоот дасгалыг хэвшүүлэх зорилгоор орон нутгийн цэцэрлэгийн орчинд тус дасгал заах аргачлалыг орлоо.

Хэнтий аймгийн “Улсын тэргүүний” Өмнөдэлгэр сумын цэцэрлэгт тус заах аргачлалыг оров.

Улсын Их Хурлын 18 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн нэгдсэн албанаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын иргэдээс хүссэн санал хүсэлтийг шийдвэрлэж ундны ус зөөх зориулалтай “Цистерн CLW50719” загварын авто машиныг хүлээлгэн өглөө.

Удахгүй Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум төв замтай холбогдож улсын нийслэл, аймгийн төв Чингис хот руу хатуу хучилттай замаар зорчих болно.

Өмнөдэлгэр-Жаргалтхаан хүртэлх 52 км замын 10 км хэсгийг Хөвчийн зам ХХК, 42 км хэсгийг Тэгш плант ХХК гүйцэтгэгчээр шалгарч Хаврын эхэн сард ажлаа эхэлсэн. Энэхүү замын ажилд 90 гаруй хүн ажиллаж байгаа ба Орон нутагт ажлын байр багагүй нэмэгдэж байгааг компанийн захиралууд онцлон хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн Мөрөн сумын ИТХ-ын дарга Энхсүхтэй хамт Мөрөн сумын нутаг дэвсгэрт эрчимжсэн мал аж ахуйн кластер ферм байгуулах боломжын талаар ярилцлаа.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр иргэдийн ажил эрхлэлт, тогтвортой орлого, шинэ ажлын байр бий болгох ач холбогдолтойг онцлон орон нутаг, төв суурин газрын сүү сүүн бүтээгдэхүүний хэрэгцээ, хүнсний аюулгүй байдал, тогтвортой хангалтанд чухал ач холбогдолтой болно.

ШИНЭ МЭДЭЭ