МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар 24 дүгээр дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа
2022.05.02
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар 24 дүгээр дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Чингэлтэй дүүргийнхээ ерөнхий боловсролын улсын тэргүүний 24 дүгээр дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

1960 онд математик, англи хэл, химийн гүнзгийрүүлсэн сургалттай 24 дүгээр сургууль нь байгуулагдаж үйл ажиллагаа эхлүүлсэн. Одоогийн байдлаар 115 багш, 31 ажилтантай 3750 орчим сурагчтай 62 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт багш нарын 80 хувь нь мэргэжлийн зэрэгтэй бөгөөд доктор-1, зөвлөх багш - 3, магистр багш - 64, тэргүүлэх зэрэгтэй багш - 38, бакалаврын зэрэгтэй багш - 40, заах арга зүйч багш - 42, диплом - 10 зэрэгтэй багш нар ажиллаж байна.

Тус сургуулийн захирал Т.Нарантуяа нь 2004 оноос хойш тус сургуульдаа бага ангийн багшаас эхлэн одоог хүртэл ажиллаж ирсэн үүх түүхээ мэддэг, туршлагатай менежер гэдэг нь мэдрэгдэж байлаа.
Уулзалтын үеэр 24 дүгээр сургуулийнхаа онцлог талуудыг дурдсан юм.

  • Эцэг эхчүүдтэйгээ эргэх холбоотой ажилладаг.
  • Багш шоунд амжилттай оролцсон.
  • 10 жилийн өмнөөс сургуулийнхаа залуу багш нарыг хөгжүүлэх хөтөлбөрүүдийг системтэйгээр хэрэгжүүлсээр ирсэн.
  •  Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд дундаа анх удаа архивын өрөөг стандартын дагуу байгуулсан.
  • 2020 оноос эхлэн багш хөгжлийн төвөө байгуулж ажиллаж эхэлсэн бөгөөд цаашид багш нарынхаа ажиллах орчинг илүү сайжруулах хүсэлтэйгээ илэрхийлсэн юм.
  • Сургуульдаа сэтгэлзүйн төв байгуулж цаашдаа байнгын ажилладаг сэтгэлзүйчтэй болох хэрэгцээ шаардлагатай.
  • 2020 оноос хойш хүүхэд хөгжлийн төв, шатрын дугуйланг хичээллүүлж эхэлсэн.
  • 2022 оноос “Шударга ёсны клуб байгуулж сургуулийнхаа сурагчдын өөрөө удирдах байгууллагын төлөөллүүд ээлжин суралцах орчин бүрдүүлж ажиллаж эхэлсэн байна.
  • Цаашдаа хөгжмийн танхимтай болох зэрэг сургуульдаа үйл ажиллагааг явуулж буй хүүхэд хөгжлийн танхим, клубуудээ илүү сайжруулах санал, хүсэлтэй байгаагаа танилцуулж байв.

Миний бие сургуулийн удирдлага, багш нартай уулзах үеэр сургууль хүүхдийн суралцах хөгжихөд эрүүл аюулгүй тохилог орчин бүрдүүлэхээс гадна багшийн өөрийнх нь хөгжих орчин байх ёстой гэж үздэг бөгөөд Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын бодлогодоо боловсролын салбар тэр дундаа Ерөнхий боловсролын дунд сургуулийн багшийн хөгжлийг тэргүүн ээлжинд тавьж Чингэлтэй дүүргийн нийт 17 ерөнхий боловсролын сургуульд “Багш хөгжлийн танхим”-ыг 2022-2023 онд ээлж дараатай шинэчлэн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах төсөл, арга хэмжээг улсын төсөвт суулган батлуулж, сонгон шалгаруулах процесс явагдаж байгаа талаар танилцуулан цаашид дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

ШИНЭ МЭДЭЭ