2022.04.28
Эдийн засаг, Худалдаа
Д.Өнөрболор: Хууль батлагдсанаар он дамжиж шинээр хэрэгжиж буй төсөл арга хэмжээ хасагдах уу
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:
Төрийн хэмнэлтийн тухай хуулийг дэмжиж байгаа.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.4-т Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад тусгахыг хориглох зохицуулалтад нийтийн эзэмшлийн байр, орон сууцны засвар, шинэчлэлийг хамруулах хэмээн орж ирсэн.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум бол Хөтөлийн үйлдвэрийг дагаж боссон сум. Тус сумын нийтийн эзэмшлийн 30-аад орон сууц өвөлдөө маш хүйтэн, орон сууцны хэвийн үйлчилгээ, ажиллагааг хангаж явуулах боломжгүй байдалтай байдаг. Одоогоор цөөн тооны орон сууцны засварын ажил үлдсэн байгаа. Энэ хууль батлагдсанаар 2022 оноос он дамжин шинээр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнүүдийг хасахгүй биз дээ?
Түүний асуултад УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.