Улс орнуудын Үндэсний аюулгүй байдлын номер нэг асуудал бол эрчим хүч, үүнийг хувьчилж болохгүй
2022.04.28
Эрчим хүч

Улс орнуудын Үндэсний аюулгүй байдлын номер нэг асуудал бол эрчим хүч, үүнийг хувьчилж болохгүй

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, төсвийн тодотгол хийх талаар УИХ-аар хэлэлцэж байгаа. Чуулганы хуралдааны явцад цөөнгүй гишүүд Эрчим хүчний компаниудыг хувьчлах асуудал дээр шүүмжлэлтэй хандаж байна.

Түүнчлэн цахилгааны эх үүсвэр, дамжуулах шугам төрийн мэдэлд байна гэсэн хуультай. Гэтэл хувьчлахаар орж ирж байгаа нь хууль зөрчсөн асуудал. Эрчим хүч бол Үндэсний аюулгүй байдлын номер нэг асуудал мөн. Үүнийг анхаарах ёстой гэсэн байр суурийг гишүүд илэрхийлж байна

Энэ талаар "live" хийж, иргэдтэй саналаа хуваалцаж байсан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрээр, Өмч хувьчлалын асуудал олон нийтэд нээлттэй гэсэн сайхан нэртэй яригдаж байна. Иргэдийн гурван хүн тутмын нэг нь ядуу байгаа. Таван хувийн нэг хүн авч болох  байх гэхдээ 6-7 гэр бүлийн гишүүд нэгтгээд авчихна. Харин 20-30 компанитай хүн 6-7 компаниа явуулаад өөрийн болгоно. Дараа нь Төрийн өмчийн 2-3 хүнд хахууль өгөөд захирлаа тавьчихна. Тэгээд эрчим хүчний компаниуд тэр компани мэдэлд орно. Өнөөдөр эрчим хүчний компаниудыг ашиггүй ажиллаж байна гэж байгаа. Үнийн төрөөс барьчхаар ийм асуудал гарах нь тодорхой. Ашигтай ажиллахаар үнээ нэмнэ. Нөгөө талаараа энэ хувьчлал дотор хууль зөрчсөн юм бий. Эх үүсвэр, дамжуулах шугам  төрийн мэдэлд байна гэсэн хуультай. Эрчим хүчний компанийг ашигтай болгох амархан дуртай үнээ нэмнэ. Өнөөдрийн Төсвийн тодотгол хямралын эсрэг, үнэ барих зорилготой. Гэтэл Эрчим хүчийг хувьчлахаар үнэ өснө.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: 

Дэлхий нийтээрээ цахилгаан дамжуулах компаниудаа дэлхий нийтээрээ хувьчлагдаагүй байдаг. Яагаад манайд хувьчлах гэж орж ирсэн бэ. Багануурын ДЦС-ыг 2006 онд хувьчлаад эргээд ямар ч ашиггүй байна гээд төрд нь буцааж авсан жишээ бий.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун.

Энэ төсвийн тодотголыг дагаад Эрчим хүчний компаниудыг хувьчлах асуудал орж ирж байгааг дэмжихгүй. Тэр дунд ДЦС, дамжуулахыг хувьчлахаар орж ирлээ, ингэж болохгүй. Улс орнуудын Үндэсний аюулгүй байдлын номер нэг асуудал бол эрчим хүчний асуудал мөн. Дорнод бүсийн эрчим хүчний систем гэж бий. Өөрөө үйлдвэрлэгч станцтай,түгээх нь бий. Түгээхийг хувьчилж болно. Гэхдээ түгээхийг хувьчилж аваад эрчим хүчийг хамгийн өндөр үнээр зардаг. Энэ цаг үед хэрэгтэй зүйлээ хувьчилж болох уу. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

2022 оны төсвийн тодотголоор зарим Төрийн өмчит компаниудыг хувьчлах, татан буулгах, нэгтгэх асуудал орж ирсэн. Нэг талаар төрд нэг ч төгрөгийн орлого оруулдаггүй компаниудыг цэгцлэхийг дэмжиж байгаа боловч нөгөө талаар стратегийн ач холбогдол бүхий обьектыг хувьчлахдаа ялгавартай хандах ёстой гэж үзэж байна.Тэр дундаа Эрдэнэбүрэн, Тайшир, Дөргөн, Богдын гол, Гуулан зэрэг УЦС-ын 34 хувийг хувьчлах асуудал оруулж ирснийг дэмжихгүй байна.

ШИНЭ МЭДЭЭ