МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.14
Эдийн засаг, Худалдаа

Э.Батшугар: Монгол Улсад 800 сая ам.доллар орж ирэх боломжтой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.14\ нэгдсэн хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

Оюу толгой 2021 онд ойролцоогоор 2 тэрбум ам.долларын баяжмалын борлуулалт хийсэн. Үүний 750 сая ам.доллар нь алт байсан бөгөөд өнгөрсөн онд Монгол банкны худалдаж авсан 20 тонн алттай тэнцүү юм. Тэгэхээр энэ хуулийг ашиглаад Хятад улсад борлуулдаг алтын баяжмалаа мөнгөжүүлсэн алт болгоод Монгол банкны Лондонгын дансанд байршуулан Монгол банк төгрөгөөр Оюу Толгойгоос худалдаж авах бололцоо байгаа юу? Үүнтэй холбоотой 5 хувийн премиумыг нь эдлээд бас татвараас нь тодорхой хэмжээгээр чөлөөлвөл бид алтны худалдан авалтаа жилдээ 20 тонн биш 40 тоннын худалдан авалттай болгож 800 сая ам.долларын гадаад вальютын нөөц бүрдүүлэх бололцоо байна гэж харж байна.

ШИНЭ МЭДЭЭ