2022.04.28
Эдийн засаг, Худалдаа

Б.Саранчимэг: Эрчим хүчний компаниудыг яагаад хувьчлах гэж байна вэ

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: 

Энэ хуулийн төслөөр цэцэрлэгийн асуудлыг дэмжиж байна. Мөн Хэмнэлтийн хуулийн төслөөр хэд хэдэн компаниудыг хувьчлах гэж орж ирлээ. Хариуцсан салбарынхан энэ бол цаг үеэ олоогүй гэсэн хариултыг өгч ИЦББХ-ны хурал дээр хариулж байсан. Салбарын хүмүүсийн саналыг сонссон уу. Эрчим хүчний компанийг хувьчлах нь буруу гэсэн байр суурьтай олон гишүүн байна. Салбарын сайд тодорхой хариулт өгөөч ээ. Цахилгаан дамжуулах компаниуд дэлхий нийтээрээ хувьчлагдаагүй байдаг. Яагаад манайд хувьчлах гээд орж ирсэн бэ.

НИТХ-аар Багануураас намайг сонгогдож байхад Багануурын иргэд ДЦС-ыг 2006 онд хувьчлаад эргээд ямар ч ашиггүй байна гээд төрд нь буцааж авсан жишээ байна. Бид нар төрийн хэмнэлтийн хууль дээр ногоон байгууламж, хог хаягдлын асуудлыг шийдэх төсөв хасагдах гэж байна. Уг нь Тэрбум мод хөтөлбөр хэрэгжиж байгаа ч үүний эсрэг заалт орж ирлээ. Мөн хэмнэж байгаа зарим мөнгөө буцаж зарцуулна гэсэн заалт орж ирсэн байсан. Үүнийг зассан уу.             

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан болон салбарын бусад хүмүүс хариуллаа.   

ШИНЭ МЭДЭЭ