2022 оны төсвийн тодотголын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуу, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав
2022.04.26
Улстөр

2022 оны төсвийн тодотголын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуу, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо

ШИНЭ МЭДЭЭ