МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.26
Эдийн засаг, Худалдаа

С.Бямбацогт:Төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчсөн тохиолдолд ажлаас чөлөөлөхтэй холбоотой ямар зохицуулалт тусгагдсан бэ?

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2022.04.26/-ны өдрийн хуралдаанаар  Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Төрийн албаны тухай хуулийн 46-р зүйлд зааснаар тухайн төрийн албан хаагч өөрийн санаачлагаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргадаг. Гэтэл Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөлд ажлаас чөлөөлөх гэж оруулж ирсэн байна. Үүнийг “ажлаас чөлөөлөх” биш “ажлаас халах” гэж өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна. Төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчсөн тохиолдолд ажлаас чөлөөлөхтэй холбоотой өөр ямар зохицуулалт тусгагдсан бэ?

Түүний асуултад ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ