2022.04.26
Эдийн засаг, Худалдаа
Б.Саранчимэг: Шинээр байгуулагдсан ЦХХХЯ-ны бүтэц, үйл ажиллагаа нь жигдэрсэн үү
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны /2022,04,26/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:
Шинээр байгуулагдсан ЦХХХЯ-ны бүтэц зохион байгуулалт цэгцэрсэн үү. Цахим хөгжлийн багц хуулийг өнгөрсөн намрын чуулганаар баталсан.Хуулийн хэрэгжилтийг хангахад төсөв хэр хүртээмжтэй байгаа вэ. Төрийн өмчит хуулийн этгээдүүдийн чиг үүргийн давхардал, үр ашгийг сайжруулахад ямар бүтцийн өөрчлөлт хийх вэ. Олон нийтэд нээлттэй хувьчлах төрийн өмчит компаниудын талаар энэ яам ямар санал өгсөн бэ.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа
ШИНЭ МЭДЭЭ
Замын-Үүдийнхээ иргэд, сонгогчидтой уулзлаа
2024.06.13
"Алтан төлийн эзэд" тодорлоо
2024.04.29
Дундговь аймгаас Алтан төлийн эзэд тодорлоо
2024.04.28