МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.22
Эдийн засаг, Худалдаа

Д.Батлут: Хувьцааг нээлттэй худалдахдаа болгоомжтой хандах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.22\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн 10 хууль, 4 тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Д.Батлут:

Монгол Улсын Ерөнхий сайдаас оруулж ирж байгаа Төрийн хэмнэлтийн тухай хуулийг дэмжиж байгаа.

Төр иргэддээ үйлчлэх боломж нь хомс байгаа нөхцөлд хувийн хэвшлийнхэн дэмжиж нөхөж ажилладаг. Үүний нэг нь хувийн хэвшлийн цэцэрлэг билээ. Тэгэхээр хувийн хэвшилд сурч байгаа хүүхдүүдийг хот хөдөө гэж ангилмааргүй байна. Улаанбаатар хотод хувийн хэвшлийн цэцэрлэгт сурч байгаа хүүхдүүдийн тухайн цэцэрлэгт нь хувьсах зардлыг нь 2 дахин нэмж олгохоор болжээ. Орхон аймагт хувийн хэвшлийн 8 цэцэрлэг байдаг бөгөөд нийт 1100 хүүхэд хамруулах хүчин чадалтай. Төрийн үүргийг хамт үүрч яваа хувийн цэцэрлэгүүдээ дэмжиж, нөөц бололцоог нь ашиглах ёстой. Тэгэхээр энэ журам зөвхөн хотод үйлчлэх юм уу, орон нутагт яагаад болохгүй вэ?

Тогтоолоор төрийн өмчийн хуулийн этгээдийн хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдах чиглэл гарчээ. Бид бүхэн үүнд болгоомжтой хандах хэрэгтэй. Нэг иргэн, хуулийн этгээд бүх хувьцааг аваад түүнээс гарах сөрөг үр дагаврууд их бий. Тэгэхээр хувьцааг нээлттэй зарах гэж байгаа бол нэг иргэн, хуулийн этгээдэд хэр хэмжээг олгох вэ гэдгийг хуульд тодорхой болгож байгаа юу?

Эдийн засгийн хөгжлийн яамны дэргэд Гадаад хөрөнгө оруулалт, худалдааны газар гэж байгуулахаар болжээ. Энэ байгууллага ямар үүрэг гүйцэтгэх вэ?

Төрийн үйлчилгээний ажилтны цалин нэмэгдэхтэй холбоотой ХНХЯ ямар арга хэмжээ авах вэ?

Түүний асуултад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, ХНХ-ын сайд А.Ариунзаяа хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ