МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Г.Дамдинням: Дарханы төмөрлөгийн үйлдвэр өргөжих ёстой
2022.04.14
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Г.Дамдинням: Дарханы төмөрлөгийн үйлдвэр өргөжих ёстой

Олон жил маргаантай байсан Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг зогсоох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар шийдэж байгаа талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням хэллээ.

УИХ-ын 2020 оны сонгуулиар Г.Дамдинням нэр дэвшигчид Дарханчууд энэ үйлдвэрийг улс, орон нутагт үр өгөөжтэй ажиллуулах тал дээр идэвхтэй ажиллаж, шийдвэрлүүлэж өгөөрэй гэж онцгойлон захисан байна.

Цагтаа олон мянган хүн ажилладаг, төмөрлөгийн олон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан энэ үйлдвэр ган хайлуулах үйлдвэр болж өргөжих ёстой. УИХ-д хандан Ажлын хэсэг байгуулан ЗГ-т асуудлыг хөндөн тавьсны үр дүн ийнхүү гарчээ. Одоо зөв менежмент хийж, олон Дарханчуудыг ажлын байраар ханган, баялгаа боловсруулан экспортолж эдийн засагтаа тус дэм болон ажиллах нь чухал. Цаашдын үйл ажиллагаа, үр дүнд анхаарал хандуулж ажиллах болно гэдгээ илэрхийлж байна.

ШИНЭ МЭДЭЭ