2022.04.15
Улстөр

С.Бямбацогт: Энэ хуульд Үндсэн хуулийн үзэл, баримтлал алдагдсан байна

УИХ-ын ээлжит чуулганы /2022,04,18/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Энэ хуулийг дагаж олон хууль орж ирэх ёстой. Удаж, орж ирлээ. 2019 оны ҮХНӨ-р төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, хэт их босоо тогтолцоог багасгах өөрчлөлт хийсэн. үүнтэй уялдуулан нэгжийн хуульд өөрчлөлт оруулсан. Бусад хуулийг өөрчлөх ёстой удаж орж ирлээ. Орж ирсэн хуулийн өөрчлөлтөөс харахад ҮХ-ийн үзэл, баримтлал алдагдсан байна. Төвлөрлийг сааруулах, үүний хүрээнд ҮХ-ийн нэмэлт өөрчлөлт хийгээд, үүнд зохицуулж бусад хуулиа өөрчлөх байтал нэгжийн хуулиар орон нутагт эрх мэдэл нэмэгдүүлж тодорхой төрлийн татварыг орон нутагт шилжүүлэхээр болсон. Тухайлбал ХАОАТ-ын 40 хувь, Үл хөдлөх хөрөнгийн татварыг орон нутагт үлдээж, захиран зарцуулах эрхийн өгсөн. Гэтэл энэ хууль буцаагаад татварыг төвлөрүүлэх зүйл орж ирлээ. 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг болон албаны бусад хүмүүс хариуллаа.         

ШИНЭ МЭДЭЭ