2022.04.11
Орон нутгийн хөгжил
Говь-Алтай аймагт эрүүл мэндийн сайд С.Энхболд ажиллалаа
Эрүүл мэндийн сайд С.Энхболд Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, ариутгалын тасгийг нээлээ.
Эрүүл мэндийн яам болон АХБ-ны дэмжлэгээр Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, халдварын сэргийлэлт хяналтыг сайжруулах ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
Ариутгалын тасгийн 504.1 сая төгрөгийн барилгын их засвар болон 827,0 сая төгрөгийн өртөг бүхий 13 нэр төрлийн 14 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Коронавируст цар тахлын үед эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд төдийгүй хувийн хэвшлийн эмнэлэгийн ажилтан ажиллагсдыг халдвараас сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад ихээхэн хувь нэмэр оруулна гэж мэргэжилтнүүд онцоллоо.
ШИНЭ МЭДЭЭ
2020-2024 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН УУЛЗАЛТАА ХИЙЛЭЭ
2024.05.03
Малчны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2024.04.19