2022.04.07
Орон нутгийн хөгжил
Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг нэр бүхий гишүүд өргөн мэдүүллээ
Хөгжлийн банкны асуудлаар УИХ-аас Хянан шалгах Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг нэр бүхий гишүүдийн хамт УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.
Хөгжлийн банк, цаашлаад "Эрдэнэс Монгол"-ын асуудлыг шийдвэрлэхийн төлөө тууштай зүтгэнэ. 2022 онд "Шинэ хөдөө" төслийн хүрээнд Булган аймгийн 16 сум, 1 тосгонд 158 төслөөс 42 төслийг ил тод, нээлттэй сонгон шалгаруулж, 81 иргэнийг ажлын байртай болгоход 1.7 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж байгаа. Эргэн төлөгдөх энэ санхүүжилтийг батлуулах гэж яам, тамгын газрыг царайчилж, арайхийн шийдэж байхад хөшигний цаана хэдэн зуун тэрбум, их наядаар нь завшиж байгаатай эвлэрэхгүй.
ШИНЭ МЭДЭЭ
Төрийн албаны зөвлөлийн гишүүдтэй уулзав
2024.08.21
УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2024.08.15