МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.07
Хууль, эрх зүй

Ё.Баатарбилэг: Хэлэлцүүлэгт хууль хэрэгжүүлэгч байгууллагынхан оролцсон бол илүү үр дүнтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.07\ нэгдсэн хуралдаанаар "Ойн тухай" хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Амьдрал дээр хамгийн их тулгамддаг асуудлыг гаргаж, хуульд тусгасан байх гэж бодож байна. Учир нь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан хүмүүс уг хуулийн төслийг өргөн барьсан. Уг нь бол Зөрчлийн хуулийг хэрэгжүүлж байгаа болон үүнд хяналт тавьж байгаа байгууллагын төлөөлөл байсан бол хэлэлцүүлэг илүү үр дүнтэй болох байсан.

Хууль санаачлагчдын өргөн барьсан төслийн энэ зүйл заалт амьдрал дээр хэрэгжихэд ийм ийм асуудал гарч байна гэдгийг нийтэд мэдээлэх шаардлагатай байсан. Ажлын хэсгээс асуух гэхээр маш тодорхойгүй байна.

Хуулийн гурван заалтад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд торгох шийтгэл нь буурсан харагдана.
Малын хулгайтай холбоотой асуудал хөдөө орон нутагт маш их гардаг. Үүн дээр санкцийг бууруулж байгаа юу?

Энэхүү хууль хэрэгжээд зүг чигээ олж байгаа юман дээр зарим юмыг хэтэрхий бууруулаад одоо хэрэгжиж байгаа хуультайгаа зөрчилдүүлсэн байна. Засгийн газраас Зөрчлийн хуульд удахгүй нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа гэж заасан байна. Тэрэн дээр та бүхний саналыг тусгаад явах боломжтой гэсэн санал өгсөн байна.

Түүний асуултад Хуулийн төслийг өргөн барьсан УИХ-ын гишүүн Г.Ганболд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ