МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.03.17
Эдийн засаг, Худалдаа

Ж.Ганбаатар: Чөлөөт бүсийн төлөвлөлтийг маш сайн хийх нь чухал

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.03.17\ нэгдсэн хуралдаанаар “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоол батлагдсанаар Монгол Улс дэлхийн хэмжээний стандартын шаардлага хангасан чөлөөт бүс байгуулж чаддагаа харуулах хэрэгтэй. Эхний ээлжид чөлөөт бүс байгуулахдаа хийсвэр зүйлээс зугтах хэрэгтэй. Хамаагүй газар олгож болохгүй. Мөн дэд бүтцийг тодорхойлохдоо хаана нь юу байх вэ гэдгийг маш сайн төлөвлөх нь зүйтэй. Хэн тэнд очиж, юу хийх вэ гэдгээ тооцоол. Тэнд үйлчлэх татварын хөнгөлөлтийг хууль эрхзүйн хувьд нарийн заах ёстой. Амжилттай яваа гадаадын чөлөөт бүсийн хөгжлийн арга замаас сайн жишээг монголынхоо хөрсөнд буулгаж ч болно.

Хүн байхгүй суурьшлын бүсэд 100 мянган хүнд зориулсан цахилгаан станц барихтай адил хийж болохгүй. Чаддаг хүнээр нь менежмент хийлгэх хэрэгтэй. Дэд бүтэц өнөөдрийн байдлаар тодорхойгүй байна. Хамгийн түрүүнд Улаанбаатар хотоос хурдны зам руу саадгүй хүрэх шаардлагатай. Чөлөөт бүсэд орон сууц, зочид буудал, төрийн байгууллага байхгүй.

Хэрвээ онгоцны буудлаа түшиглэж чөлөөт бүс байгуулах юм бол тухайн буудал байнгын ажиллагаатай байх шаардлагатай. Хувийн хэвшлийнхнээр зам бариулах хэрэгтэй. Олон хүний үг байр суурь шингэх тусам ажил удааширна гэдгийг ойлгоорой.

ШИНЭ МЭДЭЭ