2022.03.17
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Б.Саранчимэг: Хүнд суртал гарахгүй журам батлах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.03.17\ нэгдсэн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцлээ.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу Газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, иргэдийн мэдэх эрхийн талаар салбарын хуулиудад тусгасан. Ингэснээр байгалиа хамгаалах, иргэдийг оролцоо болон ААН-үүдийн хариуцлагын нэмэгдүүлсэн ач холбогдолтой гэж үзэж байна. Нөгөө талаар байнгын хорооны хурал дээр иргэдийн оролцоо, тэдэнд мэдээлэл өгөх нарийвчилсан зохицуулалтыг Сайдын тушаалаар баталсан журмаар зохицуулна гэж хэлсэн. Хуулиас дээгүүр, хүнд суртал саатал гарахгүй журам батлаарай гэж хэлмээр байна.

Хуулийн төсөлд харьяа нутаг дэвсгэрийн хүрээнд газрын хэвлийн баялгийг ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт, болон хяналтын чиглэлээр арга хэмжээний талаар иргэдэд мэдээлэх, иргэдийн төлөөлөгчдөд тайлагнах гэж заажээ. Энэ нь ямар хугацаанд хийгдэх вэ? Энэ мэдээллийг хэрхэн шинэчилж явах талаар мэдээлэл өгнө үү?

Түүний асуултад БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ