МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Хэнтий аймагт ажиллаж байна
2022.03.07
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Хэнтий аймагт ажиллаж байна

Цар тахлын улмаас улс орон даяар хөл хорио тогтож, эдийн засгийн хувьд хүндхэн нөхцөл байдал үүссэн. Энэ асуудлыг хохирол багатай даван туулж, иргэдийн амжиргааг сайжруулахад Улсын их хурал онцгой анхаарч байгааг гишүүн Идэрбат хэллээ.

Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдын цалим урамшууллыг нэмэгдүүлэх, хөдөөд ажиллах хүчийг сайжруулах, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын мэргэжил ур чадварыг нэмэгдүүлэх гээд олон талт ажлууд хийгдэж байгааг сум орон нутгийн иргэдэд дуулгалаа.

Иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээс гадна улс орны хувд шударга бус олон зүйл байгааг иргэд шүүмжиллээ. Ялангуяа Хөгжлийн банкны асуудал ард иргэдийг дэндүү басамжилсан, хэдхэн эрх мэдэлтэн бүх боломжийг хулгайлсан үйлдэл боллоо. Ийм асуудалд Улсын их хурал хатуу хяналт тавихыг иргэд хүссэн байна. 

Цаашдаа Хэнтий аймагт анхаарах хэд хэдэн асуудлууд байна. Тухайлбал Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Жаргалтхаан сумдыг дамнан оршдог отрын бүс нутгийг зөв зохион байгуулалтад оруулах.

Мөн Чингис хот, Бор-Өндөр сумын ундны усны хамгаалалтыг сайжруулж, дотоодын цэргийн анги салбартай болох зэрэг асуудлуудыг нэрлэж байна. Дээр нь хөдөөгийн алслагдсан багуудад үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлэх нэн шаардлагатай байгааг онцоллоо.  

Улсын их хурлын нэгдсэн чуулган эхлэх болоогүй байна. Энэ хугацаанд үлдсэн сум орон нутгийн иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонсоно. Нэн тулгамдсан асуудлуудыг зохих яам тамгын газарт уламжилж, хууль эрх зүйн орчинд зохицуулалтыг нь шингээх ажилд онцгой анхаарна гэдгийг иргэдэд дуулгалаа. 

ШИНЭ МЭДЭЭ