МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Алтан төлийн эзэд шагналаа гардан авлаа
2022.03.07
Орон нутгийн хөгжил

Алтан төлийн эзэд шагналаа гардан авлаа

МҮОНРТ, ХХААХҮЯ хамтран шалгаруулдаг “Таван Эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит таван төлийн эзэн шагналаар Архангай аймгаас 19 малчин шалгарч, өнөөдөр /2022.03.01/ шагнал гардуулах арга хэмжээ боллоо.

Алтан төлийн эздийн шагналыг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн, аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Засаг дарга М.Батжаргал, МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатар нар гардуулж баяр хүргэлээ.

“АЛТАН ИШИГ” шагналаар:
- Ихтамир сумын малчин Нацагдоржийн Төмөр, Хашаат сумын малчин Дашпилжээгийн Отгонбаяр, Доржийн Доржготов
“АЛТАН ХУРГА” шагналаар:
- Батцэнгэл сумын малчин Даваажавын Жамъяншарав, Эрдэнэбулган сумын 6-р багийн малчин Ишээхүүгийн Отгонбаатар, Цэцэрлэг сумын малчин Дэмидийн Очирбат, Дэмбээгийн Батбилэг,

“АЛТАН ТУГАЛ” шагналаар:
- Батцэнгэл сумын малчин Дулын Мягмаржав, Хайрхан сумын малчин Даваадоржийн Батсүрэн, Өндөр-Улаан сумын малчин Энхтуяагийн Эрдэнэбаяр, Булган сумын малчин Бадамын Анхбаяр, Цэнхэр сумын малчин Намуунпүрэв, Эрдэнэмандал сумын малчин Сосорын Тогтохжаргал
“АЛТАН УНАГА” шагналаар:
Хайрхан сумын малчин Цогнойн Ганхуяг, Өндөр-Улаан сумын малчин Машийн Пүрэв, Өлзийт сумын малчин Намсрайн Чойжилсүрэн, Намчингийн Батхүү, Цэцэрлэг сумын малчин Дамдингийн Баярсайхан, Хотонт сумын малчин Чимэддоржийн Буяндэлгэр нар тус тус шагнуулсан байна.

ШИНЭ МЭДЭЭ