Ховд аймгаас тодорсон улсын аварга тариаланчдынхаа шагналыг гардууллаа
2022.03.07
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ховд аймгаас тодорсон улсын аварга тариаланчдынхаа шагналыг гардууллаа

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Газар тариалангийн салбарт олон жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж, иргэдийг эрүүл аюулгүй хүнсээр хангахад үнэтэй хувь нэмэр оруулж буй Ховд сумын Дунд-Ус багийн тариаланч Муханы Хавалбай, Жаргалант сумын Наран багийн тариаланч Лувсандоржийн Баттогтох нарт Улсын аварга тариаланчийн шагналыг гардуулан өглөө.

Энэ жил Шинэ Ховд-Агро Парк төслийн хүрээнд Усалгаатай тариалангийн талбайг нэмэгдүүлэх чиглэлээр Буянт суманд 600 га услалтын систем шинээр барин үйлдвэрийн зориулалтаар хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах нөхцлийг бүрдүүлэх юм. Ургацын нэр төрлийн нэмэгдүүлсэнээр ногоочид, тариаланчдын маань орлого нэмэгдэж, иргэд маань ч хямд, чанартай ногоо хэрэглэх боломж бүрдэнэ.

Түүнчлэн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалт дагасан чихрийн манжин, цагаан будаа, малын тэжээл тариалах усалгаатай талбайн асуудал гэх мэт шат дараатай олон ажлууд хийгдэх болно. Ховдчууд маань жилийн 4 улирлын турш эрүүл, чанартай, хямд хүнсний ногоогоо хэрэглэх цаг хаяанд ирсэн.

ШИНЭ МЭДЭЭ