2022.03.01
Орон нутгийн хөгжил
Шинэ сэргэлтийн бодлого шинэ Ховдод хэрэгжиж эхэллээ
Ховд аймгийн МАН-ын 39 дүгээр Бага хуралд УИХ-ын гишүүн С.Бямбацогт оролцож байна.
Ховд аймаг МУ-ын Засгийн газраас дэвшүүлсэн Зууныг эхлүүлэх зургаан Шинэ Сэргэлтийн бодлогыг талархан дэмжиж, бодит ажил хэрэг болгон эхлээд буйг хурлын үеэр онцоллоо.
- Эрчим хүчний сэргэлтийн бодлогын гол түлхэц нь болох Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалт энэ онд эхлэж,
- Аж үйлдвэрийн сэргэлт Шинэ Ховд ҮТП, Ховд Агро паркын төслүүд гараанаасаа хөдөлж,
- Түгжрэлгүй-Төрийн албыг бий болгох эхний сургалт зөвлөгөөнүүд амжилттай хийгдэж,
- Боомтыг сэргээх Баруун босоо тэнхлэг Орос Хятадыг холбосон Цагааннуур-Ховд-Ярантын зам, Ховдоос Олон улс руу Төв Ази руу шууд нислэг хийх бодлого,Ховдын олон сумдыг хатуу хучилттай замаар холбох ажлуудын эхлэл тавигдсан олон том дэвшилттэйгээр журмын нөхөдтэйгөө уулзаж байна аа.