МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөдөлмөрч, бүтээлч Зүүнговьчуудад боломж, ирээдүй их бий
2022.02.25
Орон нутгийн хөгжил

Хөдөлмөрч, бүтээлч Зүүнговьчуудад боломж, ирээдүй их бий

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн ажил, бодлогуудаа ард иргэддээ танилцуулан, санал шийдлээ ярилцаж буй уулзалт Зүүнговьд суманд үргэлжилж явна.

Төр томорч, төсөв тэлэхийн ард албан тушаалын ашиглан, авилга тэргүүт зүй бус зүйлс цэцэглэдгийг сүүлийн үеийн хэд хэдэн үйл явдлаас Монголчууд бид харцгаалаа. Иймээс төр, төсөв жижгэрч, иргэд бизнесүүдэд боломж олгож, хувийн өмчийг дээдэлж, эдийн засгийн эрх чөлөөг эрхэмлэхийг хувь хүнийхээ хувьд ч дэмждэг, АН ч ийм үзэл баримтлалыг барьдаг. Товчхондоо бид иргэн баян бол улс баян гэж итгэдэг.

Иймдээс ч иргэд, бизнесүүдэд орлого, ажлын байр очих, ирэх замын эхлэлийг, санаачилгыг, эхний эргэлтийг нь л төр дэмжиж эхлүүлж, сэдэл өгөхөд чиглэсэн шийдлийг чуулганы танхимд илэрхийлж, бодит ажлуудыг сонгогдсон тойрог Увс аймагтаа хэрэгжүүлж байна. Хөдөлмөрч, бүтээлч Зүүнговьчуудад боломж, ирээдүй их бий, та бүхэндээ талархлаа.

ШИНЭ МЭДЭЭ