МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Булган аймгийн Гурванбулаг сумаас удам дамжсан улсын аварга малчин тодорлоо
2022.02.14
Орон нутгийн хөгжил

Булган аймгийн Гурванбулаг сумаас удам дамжсан улсын аварга малчин тодорлоо

Манай сурвалжлах баг орон нутагт ажиллаад ирлээ. Эрдэнэт мал сүргээ таван төрөлд нь өсгөж, мал сүргийнхээ ашиг шимийг нутаг орондоо харамгүй хүртээж, мал маллах арга ухаанаа залуу хойч үедээ өвлүүлж яваа удамт малчин Улсын аварга малчин болжээ. Энэ хүн бол Булган аймгийн Гурванбулаг сумын малчин Цэлхаасүрэн юм.

Булган аймгийн Гурванбулаг сумын “Тогоо” багийн малчин Дашдэндэвийн Цилхаасүрэн, гэргий Дашзэвэгийн Баттөмөр нар Улсын аварга малчин цол хүртлээ. Энэ гэр бүлийн хоёр малчны хувьд удам дагасан малчид юм. Одоогоос 11 жилийн өмнө буюу 2011 ижий аав нь улсын аварга болж байжээ. Ийнхүү нэг гэр бүлээс удам залгасан  улсын аварга малчид төрөн гарч байгад Булганы Гурванбулагчууд баяртай байна.  Шинээр тодорсон Улсын аварга малчны шагналыг Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Жадамбаагийн Бат-Эрдэнэ гардуулан өгч баяр хүргэлээ.

Цилхаасүрэнгийнх 2021 оны мал тооллгоор 2 мянга орчим мал тоолуулжээ. Мал сүргээ дөрвөн төрөл дээр өсгөж, малынхаа ашиг шимээс бусадтай харамгүй хуваалцдаг байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд залуу малчдыг малжуулах, мөн сум орон нутагтаа харамгүй хандивлажээ. Булган аймгийн Гурванбулаг сум бол мал аж ахуй түшиглэсэн нутаг. Энэ нутагт бог мал өсөх хамгийн таатай нутгийн нэг юмаа. Дээр нь хөдөлмөрч энэ нутгаас хамгийн улсын аварга малчид төрөн гараад байна. 

Эцэг өвгөдийнхөө гал голомтыг сахиж, малчин хэмээх алдрыг хүртсэн тэд өнөөдөр хөдөлмөр бүтээлээ төрдөө үнэлүүлж, Улсын аварга малчин хэмээх алдарыг хүртэж байгаадаа ихэд баяртай байна. Тэдний баярыг хуваалцахаар нутгийн ахан дүүс нь олноороо цугласан байна.

ШИНЭ МЭДЭЭ